АААННХХААА : I'm Not Me .... Би бол гудамжны галзуу data:blog.pageNameАААННХХААА

I'm Not Me .... Би бол гудамжны галзуу

Гудамжны галзуу. Энэ бол та нарын надад өгсөн нэр. Нэгдүгээр сарын хүйтэнд шагайгаар татам зузаан цасан дээр хөл нүцгэн гүйж таэквондогийн эргэлттэй өшиглөлтөөр цасан хүний толгойг тасдан зугаагаа гаргадаг. Тэр муу цасан хүн өөрөө дургүй хүргээд миний зааж өгсөн хип хопыг дуулахгүй гүрийгээд байсын хохь нь. Цэмэнт тоосгоны хэлтэрхийг нэг хачин зохихгүй товч болгон зүүчихээд өөрийгөө арманигийн хослолтой гэж хөөрөн биеэ тоосон дурак, одоо толгойгүй хохь нь, тэнэг цасан хүн.

Энэ цасан хүнийг ногоон туфльтэй эрлийз охин өдөржин гараа дааруулан байж босгосон. Харин түүний ногоон туфлийг хэнд илүү зохидог байсныг би мэднэ, яагаад гэвэл би гудамжны сахиул. Зүүн талын байшингийн баян бүдүүний жингэр дөрвөн өнгийн найман туфльтэй байсан. Гэтэл эрлийз охин нөгөө нохойг хугацаа нь дууссан консэрвоор аргалж туфлийг нь хулгайлж өмссөн.

Тэр баян эр яагаад нохойндоо туфль өмсүүлдэгийг ч би мэднэ, тэр консэрвны.хугацаа нь хэзээ дууссан бэ гэдгийг ч би мэднэ, тэр охин хаанахын эрлийз вэ гэдгийг ч би мэднэ, би бол би.

Миний орчинд хээ нь үлдсэн гутлын мөр болгоны цаана ямар этгээдүүдийн өсгий нуугдадгийг хэлж чадна. Хэрвээ надаас асуувал шүү дээ. Даанч галзуугийн үгийг эрүүл хүмүүс ойлгохгүй л дээ.

Халуун нар хацар түлж хар шил моодонд орох цагт би солиотой царайлан тарваган малгай нэхий дээлтэйгээ дэвхцэж, буцалсан ус оочин амьтан хүнд ширтүүлнэ.

Хэний шүлстэй шээстэй бөөлжистэй чулуу газраас атган шидэж байгаагаа мэдэхгүй нэгнийхээ тархийг хагалах жааалуудыг би галзуу инээдээрээ шоолно.

Ам дүүрэн шүлсээрээ би хэний ч нүүрийг ариусгаж магадгүй, гэхдээ бүү санаа зов. Нүүрлүүгээ нулимууллаа гээд хэнд ч хохирол учрахгүй, үүнийг дохио гэж ойлго.

Хөл муутай эмгэний хэтэвчийг суйлж буй кааяачны гар луу би шороо цацсан, түүн рүү латин аялгаар хараалын үг чулуудаж удган бөө мэт цамнасан, би бол гудамж үймүүлэгч. "Хөөрхий минь овоо хэд хоног томоотой байсан юмсан, дахиад галзуу нь хөдөлчихлөө дөө" гэж хүмүүс халаглахыг сонсоод би өөдөөс нь рок аян дээр иип аап дуулж дэвхцэнэ.

Модны сүүдэрт жаргалтайгаар тэврэлдэн суух хосуудын чанх дээрээс нь би шээсэн. Эрэгтэйгийнх нь эрхтэнээс өөр хүүхний үтрээний үнэр салаагүй, эмэгтэйгийнх нь хөхөнд өөр залуугийн хурууны хээ үлдээстэй. Миний шээсэнд тэр хоёр бузартах биш ариусна за юу.

Бүгдийг гомдоодог ч гэсэн хэнийг ч хохироодоггүй, надаас бүү ай. Харин өөрсдийнхөө эрүүл ухаанд мэгдэцгээ.

Ухаан галзуурсан болохоор бие нь дагаад буруу ажиллахын. Гэдэс өлсөж хоржигноход баримлын шавраар бууз хийж идээд цадчихдаг болж, би галзуу ходоодтой. Өөө миний баримлын шавран шоргоолжнууд гүйлдээрэй, бөгсийг чинь кислотатай хэмээн сахилгагүй жаалууд сорж магадгүй шүү.

Надад чамд туслах сэтгэл байгаа, надад чамайг инээлгэх сэтгэл байгаа, надад өмдний чинь уранхайг нөхөх сэтгэл байгаа, надад чамайг хайрлах сэтгэл байгаа, надад нүүр лүү чинь нулимах сэтгэл байгаа, надад гутал руу чинь сарих сэтгэл байгаа, надад чамайг зодох сэтгэл байгаа, би солиотой.

Гаж хувцастай галзуу надаас жигшсэн хүүхэн гүзээтэй орсгоо хужаатай амраглаж гоёмсог пудр нүүрэндээ түрхэх хувьтай, тэр эрүүл, би солиотой. Эрүүлчүүд сархадын хорлолд өртөж самуун үйлсэд түүртсэндээ ичин өчигдрийнхөө жаргалын төлөө маргааш нь зовдог, ухаанаа алдсандаа ичдэг. Би ухаанаа алдаагүй, гэхдээ галзуу. Би галзуугаараа бахархдаг. Би бол би.

Тархи галзуу болохоор хүйс дагаад солиорчхын. Шаналсан үедээ эмэгтэй ууртай үедээ эрэгтэй болоод л. Эмэгтэй хүний нулимс амархан урсдаг учраас биенийхээ усны нэг хувийг ч гэсэн гадагшлуулж шээсний сүвээ гамнах гэсэндээ шаналсан үедээ эмэгтэй болдын. Хаалк уурлахаараа яадаг билээ, цөмийн бөмбөг дэлбэрэхэд гараа ээгээд зогсдог гэж хэлэхгүй ч арай л үхчихдэгүй аймар гар даа. Хаалк шиг байхыг мөрөөддөг учраас уурласан үедээ эрэгтэй болдын, би хүйсгүй эсвэл олон хүйстэн, би бол би.

Миний дурлал бас л галзуу солиотой, гудамжны хананд зурсан хүүхнийхээ царайнд дурлаад гурав хоног нүд цавчилгүй ширтэж дур тавьдаг. Хажууд нь бас нэг эрэгчин сармагчин зураад түүнтэй нь хардаж тав хоног тунирхдаг. "Хананы зурагтай яриад хөөрхий минь бүүр засрашгүй галзуурчээ" гэж хүмүүс халаглаад байхын, хөөш ээ энэ чинь миний дурлалын гурвалжин за юу, би бол дурлагч этгээд.

Гурван настай балчирхан хүүхдийн урдаас нүүрний арьсаа хуулж айлгаад идэж буй зайрмагийг нь хайлуулж нүүрэнд нь нялна, уучлаарай жаалаа бүү ай, амьдрал энэнээс галзуу, чи одооноос дасах ёстой. Бүгдийн дургүйг хүргэж нүдэнд нь ад үзэгдэж зүүдэнд нь зэтгэр болдог гудамжны галзуу сайхан биш, би гэхдээ сайн хүн.

... Ёоооо ёооо, юу вэ хэн нэгэн араас хутга зоочихын. Галзуу хүн гай болоогүй л юмсан чи чинь яаж байна аа. Намайг хэн үхүүлэхийг хүсээ вэ? Нүгэл бүхнийг нь би мэддэг манай гудамжны муу хүн үү, эсвэл зүгээр гудамж бузарлалаа гээд уурандаа дүрчихсэн нэг мэдрэл муут юм болов уу. Галзуу хүний цус галзуу солиотой эрээн өнгөтэй олгойдон гарна, ёолохын оронд дуулна, би бол би.

Новш гэж би ингээд үхчихлээ. Миний бүх юм галзуу би бол би. Миний үхэл ч бас галз ... галз… галз… Oh shit I’am Not Me.

start=15 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 65-с 16-65 харуулж байна

null
Аанхаа

Гудамжаар ч нээх явахгүй ээ, блогоор галзуураад явна шүү дэй

Зочин

Галзуу хүмүүс ойлгодог л байх

Дээс...

би монки дээр харчаал бас нэг галзуу нэмэгдэж дээ гэсэн чэн албан ёсны галзуу маань байсан байлээ ккк.... эхлээд уншжаахдаа ч айсы шүү ха ха....

Аанхаа

Юунаас нь айдын, сайхан хамтдаа галзуурахгүй юу ккк

Ruiz (зочин)

шүтмээр бичжээ

Зочин

Ойлгохгүй бас мэдрэхгүй байвал эрүүл ч биш галзуу ч биш гэсэн үгүү

Ноомой залуугын мөрөөр

Солиотой байлаа баяр хүргье

Төгөлдөр (зочин)

гайхалтай нийтлэл гэхдээ 2т орсон нь жаахан тиймхэн. аанхаа хамгийн галзуу бас хамгийн гоё бичдэг нь

fc (зочин)

энэ хаанаас гарсан ухаан хэнээс гарсан үгс вэ? хоооооооооооооо бүр ам ар дээр гараад нүд хоёр аяганаасаа бүлтэрчихлээ хэхэхэ яагаад ийм лаг бичдэг юм бэ? гоё бичжээ би шууд биширсэн хэхэхэ

Aero (зочин)

Сулиатай :)

me (зочин)

sain baina uu? bi uuriin chin blogiig unshdag uneheer taalagddag.iim avyas hun buhend oldohgui shuu.mah ih taalagdlaa bas negl gunigtai bolchohlo.

Аанхаа

Таалагдаж байвал яаамай даа уншсан бүгдэд танкс

Зочин

Уншаад дахиад боджийгоод дахиад уншыдаа

Аянчин

өө лайтайн бэ... хажуу өрөөний солиот олон нийтэд сэтгэгдэлээ дэлэгцэн байхын..хаха Анд чөлөөтэй гоё бичжээ...

Аанхаа

Танкс, хажуу өрөөний солиот гэнээ

Коала

таалав

Зочин

haraal id goe bolj

cola (зочин)

mm chasss uguulleg.. chass chass

ИчИмХий :"> MT

вээ золиг ингэж бас л галзуу данжтай аятаахан бичжээ

Terend tuunees (зочин)

За тэр сайтын тэр уралдаанд хоёрдугаар байранд орсонд баяр хүргэе ээ!!! за тэгээд үргэлжлүүлээд амьдралын өнгийг яруу сайхан галзуугаар өчөөд байгаарай амжилт хүсье!!!

bi l bna (зочин)

vneheer saihan bichsen bna/aanxaa chi naahaas ve.taniltsaj boloh u

Аанхаа

умшсан олонд танкс, блогоор минь дандаа орж байгаарай

шаагаа

би солиортлоо сексдмээр байна гэдэг шиг үү?.

Egeldino (зочин)

Гоё бичлэг байна

bi l bna (зочин)

aanxaan sain u.chamtai yaj holbogodh ve

Аанхаа

пингбоксоор орж ирээрэй хө

Siourses (зочин)

What a crazy entry!

≡ Панда ≡

Ёстой галзуу болжээ... 2-т орсонд баяр хүргий...

Хикару

вааав, тасарчижээ. гэссс, үнэхээр сонирхолтой, галзуудуу, уншууштай болсон байна. бас 2т орсонд чинь баяр хүргэе.

hariuk (зочин)

ter neg megd orsnii ni unshih yumsan ene bol yaltchgu l aimar bichjee burhnaas beleg avaad turtsun hunuu guiyo hehe

Аанхаа

http://www.monkey.mn/news/1614/read
энэ хаягаар нэгт орсоныг нь уншаарай, тэгээд дүгнэлтээ хийнэ биз ээ

hariuk (зочин)

ter modem ni chigiih l boloh bsn sanagdla, bi shuugch bsn bol modem avsan zaluud 50 myangiin ehriig uguh bsn etr kk (ternii sanaag 1-r togtohgu udaa unshjiisn uchraas) tehdee minii l bodol l doo

harmogu (зочин)

oo goy bichjee.. awyastai yumaa

oh deadly (зочин)

lagiimaa hed ch unshsan uidahgu goy bolj hariutai sanal niilj bn. nudee oloogu shagnal

m7jargal (зочин)

galzuu ugaasaa l galzuu bichsen bna

m7jargal (зочин)

xexe

крафти

ийм хийсвэр бичдэг ойлгодоггүй хүндээ хэхэ гоё л бичиж дээ бодуул

ЭркА /кэт/ (зочин)

bi sohop yum bn blog gdg zvild opj iped zondo l bichleg unshij suula tixde ene shg im tas.com g n olj unshij bgagum bn vnehep ix taalagdla.,,

Martin Eden (зочин)

http://207.154.205.22/viewtopic.php?f=84&t=149626&start=0 endees martin eden zohioliig unshaarai. chamtai ih tostei aanxaa

MrBi

сайн ойлгосонгүй бодвол би эрүүл байгаам шиг байна ккк

Улсаа (зочин)

Гайхууштай чи үнэхээр галзуу залуу байна :D чи бол чи би бол би

3-р зэргийн новш (зочин)

Яг галзуу хүний дотор ороод түүн шиг амьдарч байсан хүн шиг..Нүдэнд харагдтал бичсэн байна..

уучлаарай жаалаа бүү ай, амьдрал энэнээс галзуу, чи одооноос дасах ёстой. Бүгдийн дургүйг хүргэж нүдэнд нь ад үзэгдэж зүүдэнд нь зэтгэр болдог гудамжны галзуу сайхан биш, би гэхдээ сайн хүн.

энэ хэсэг нь их таалагдав..............

"Би ба Би" ... (зочин)

alga tashsan deerh galzuuchuudad neg musun galzuurahiig eruue

DreamFighter (зочин)

Oh you are a crazy man! hehe Congrats!

ss (зочин)

бүгд галзуу байвал сайхан байх байж дээ

Smile (зочин)

Vgen dotor vg bii gdg. Uhaj oilgoh gj nelen yum bolloo. Taalagdsn

3apaa (зочин)

гудамжны хананд зурсан хүүхнийхээ царайнд дурлаад гурав хоног нүд цавчилгүй ширтэж дур тавьдаг. Хажууд нь бас нэг эрэгчин сармагчин зураад түүнтэй нь хардаж тав хоног тунирхдаг. "Хананы зурагтай яриад хөөрхий минь бүүр засрашгүй галзуурчээ" гэж хүмүүс халаглаад байхын, хөөш ээ энэ чинь миний дурлалын гурвалжин за юу, би бол дурлагч этгээд. Энэ бол яалт ч гүй дурлалын гурвалжин. Хэн нэгэнд дуралчихаад яаж ч чадахгүй, тэгсэн мөртлөө 1 залуу гараад ирэхээр өмнөөс нь тунирхана. Гоё бичжээ

Amra (зочин)

bayar hurgie , goyo bichsen bn , hugjiltei heseg ni Zaraatai adilhan bailaa

Солонго (зочин)

Ямар сонин өөр сэтгэгдэл төрнө вэ..?
Гадна төрх чинь их даруухан, энгийн нэгэн байгаа байх гэсэн бодол төрөөд байх чинь.

Зочин

блогоо хөтлөхгүй байгаамуу, жинхэнэ солиотой бичжээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)