АААННХХААА : Тэнэг худалдаачин data:blog.pageNameАААННХХААА

Тэнэг худалдаачин

  Энэ дэлхийд эд юмс бүхэн үгүй болоод хүн болгонд нүцгэн бие цогцос нь л үлдэж аз жаргал алт мөнгө бүхнийг бурхан өөртөө цуглуулаад тэгш зөв хуваарилалтыг хийхээр болж гэнэ. Өөрийн бүтэн биенээс өөр захирах өмчгүй үлдсэн хүмүүс аз жаргалыг бурханаас авахыг хүсчээ. Гэхдээ бурхан юу гэж зүгээр өгөх вэ дээ, ямар нэг бүтэн эрхтэнээрээ аз жаргалыг сольж ав гэсэн нөхцөл тулгажээ. Ингээд хүмүүс өрөөсөн гар эсвэл хөл, чих гээд л өөрсдийнхөө аль нэг эрхтэнээ бурханд өгч аз жаргалыг түүнээс авчээ. Харин нэг охин бүтэн биетэйгээ байсан нь аз жаргалтай байснаас дээр гэж үзсээр л байлаа. Гэхдээ яалт ч үгүй бусад хүмүүс жаргалтай байхыг хараад ер нь яадгийм нэг гартай ч байсан болох байлгүй гээд бурханд өрөөсөн гараа өгөөд аз жаргалыг олж авчээ. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа хэдий жаргалтай байсан ч өрөөсөн гаргүй бол муухай харагдах юм байна гээд өөрийнхөө аз жаргалыг нэг хиймэл гараар сольчихож гэнэ. Тэгээд бүтэн биетэй болсоныхоо дараа сэтгэл хангалуун байсан ч аз жаргалгүйгээр байж удаан тэвчсэнгүй. Дахиад л бурхан дээр очиж өрөөсөн хөлөө аз жаргалаар сольчихжээ. Гэсэн ч ганцхан хөлтэй догонцож явах нь тун ядаргаатай санагдаж шинэхэн олж авсан аз жаргалаа бас нэг хиймэл хөлөөр соличихжээ. Энэ мэтээр хөөрхий аз жаргалтай болохоороо дутуу эрхтэнээ үгүйлж хиймэл эрхтэнээр солиод, хиймэл эрхтэн нэмсэн бүтэн биетэй болонгуутаа аз жаргалыг үгүйлж гэж жинхэнэ эрхтэнээрээ сольсоор бүх эрхтэн нь хиймэл болчихов. Тэгээд бурхан дээр очиж аз жаргал гуйжээ. Бурхан : Чамд аз жаргалыг солиод авчихаар жинхэнэ эрхтэн үлдээгүй болохоор дахиж хэзээ ч аз жаргалыг авч чадахгүй. Гаднаас нь харахад сайхан ч хиймэл эрхтэнүүдтэйгээ л амьдралаа цааш үргэлжлүүлдээ. Охин цурхиран уйлая гэвч хиймэл нүднээс нь нулимс урсахгүй дотроо ихэд шаналан дахиад нэг боломж олгохыг бурхнаас гуйлаа. Бурхан : За яахав охин минь нэг асуултанд зөв хариулбал чамд эцсийн удаа аз жаргал өгье. Ингэхэд чи одоо яг хэн болчихоод байна аа? Охин : Би хиймэл хүн болчихжээ. Бурхан : Хариулт буруу, чи бол биеэ худалдагч. PS: Энэ дэлхийн бүх охидуудын 99 хувь нь ядуу байснаас янхан байсан нь дээр гэж үздэг. Тэр үлдсэн нэг хувийг нь би биширч байна.
start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Сайхан бичлэг байна

tsoomo (зочин)

oo nice

itsme (зочин)

хэхэ гоё бичсэн байшд

nominka (зочин)

сонин юм. нээрээ л сайхан бичлэг болсон байна

maral (зочин)

it's true

batuka (зочин)

ayaa and mine chi saihan bichjee

300 (зочин)

goy bichleg bna

smile (зочин)

taalagdlaa! dahin dahin bicheed bgaarai

Gtulga (зочин)

Пөөх блогоор зомбийтжоогоод ямар гоё юм уншчваа. Ёстой гоё бичлэг байна.

zayets (зочин)

emegteichvvdee gej........... er ni bol xetsvvldeee

3apaa (зочин)

Өө лаг лаг...

bani (зочин)

ovormots bolson bna l daa texdee arai ch 99 bishee

LoveLove

Хөөх гоё бичжээ. Хүн гэж сонин шүү байгаа юмаа тоохгүй мөртлөө байхгүй болчихоор нь үгүйлээд үхэх гээд байдаг

Зочин

дажгүй ээ дажгүй

Энэрэл (зочин)

мундаг бичсэн байна

Дээс...

Энэ хүний аугаа авьяас билэг дор мөргөмүү...

Bambag (зочин)

Зүрх рүү хутга шаачих шиг боллоо. Хөөрхий охин.
Намайг биширч байгаад баяртай байна.

Арай гэгээлэг дүр бичээч.

Hiko

За арай 99 % биш байлгүйдээ

Erdenee

Great! би чамайг уншсандаа азтай. Чи минийхийг ........ ккк ... битгий уншаарай

lilo

garchig ni l harin so iin aanxaa, esuul bi oilgohgui bgamu

MC Аав

хүнд ярьж өгмөөр юм байна.

chemka (зочин)

Хэхэ Жич арай биш юм аа
Мэдээж чи эрэгтэй болохоороо эмэгтэй хүнийг ойлгохгүй...Нэг асуулт:Гол дүр эрэгтэй хүн байсан бол Бурхан түүнд юу гэж хэлээд Жич нь юу байх байсан бэ

tempo (зочин)

goy bolson bn gehdee mdkumaaa 99 iiin 1 ni l gj u guu blguudee muuhaimaa

Simple

Ганц хувь нь ч бас хаашаа юм :p

mishka (зочин)

yoooooooo ene bol minii unshij bsn hamgiin goy bichleg zarim 1 ohidud eniig unshaad jahanch gsn ym bodoosoil gj hehe bayan nohor huleej tedend talagdhiin yuld budag nylj suudag humuus yagad uuruu baylgig buteej uurtuu zoriulj budaj bolkuu gj emegtei hun eregtei hunees dutah ym yrdoosoo bhku yahuu bie physicaliin huwid doroich oyun uhaan teswer etr yg adilhan l bdag herhen hogjuulhees l shaltgaaliishtgj bodjiihiin hehe

Where friends meet...

99%?
Араа үгүй байлгүйдээ.
Бурхан яг ямар аз жаргал өгөөд байсын булаа?
Охин яагаад аз жаргалтай мөртлөө ямар нэг юмандаа сэтгэл хангалуун бус байгааднаа?

Эмэгтэй хүмүүсийн 99% нь ядуурлаас гарах ганц гарц нь ЯНХАНДАЛТ гэж боддымуу? Араа үгйү байлгүй!

zzz (зочин)

1 % ni huduuniih y muu haishaan kkk

bik (зочин)

bi az jargaltai bna.

даварцан DOVE

тэр ганц хувиас нь Монголд байна уу

◕‿◕SnoWhiTe◕‿◕

bnaa bgashde ter gants huwias n jishee n bi bn hehe

◕‿◕SnoWhiTe◕‿◕

aaaanxaaaa ahaa tanii vnench fen bn kk tani blogig neg nzda vzvvlsen chin tand shuu durltsn kkk

Hanper

Шууд дундуур нь тас хийтэл дуусгадаг байна шүү дээ :Д

МиМи

тэр нг хувьд н би явжин итар.. :р ооё

Зочин

Bi yagad blog hesdeg um bj odo tanii blog iig medej bga um bol nice

Бөби

ГАйхалтай~~~!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)