Манай сурвалжлагч өмнө нь УИХ-ийн гишүүнээс нэг ИЙМ ярилцлага авч байсан билээ одоо харин нэгэн оюутнаас дараахь ярилцлагыг авлаа.
Оюутан А: Сургалтын төлбөр нэмэгдээд байнаа, багш нар бас царай муутай санагдана. Царай муутай багшийн хичээл дээр суугаад суугаад уйтгартай юм.
Сурвалжлагч: Уучлаарай эхлээд өдрийн мэнд
Оюутан А: Өө одоо яг... За энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч, та бүхэндээ энэ сайхан хаврын нартай өдрийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд амжилт аз жаргал бүхнийг хүсэн ерөөгөөд сургалт хөдөлмөрийн цаашдын замналд чинь дуусаад баршгүй од мэт байж дуулаад цуцашгүй эрдэм төгс яруу сайхан нэр алдраа цуурайтуулан ... (амьсгаа авав) онд мэнд тарган тавтай...
Сурвалжлагч: Одоо болноо үхсэний чинь хаврын нартай өдөр бөөн цас оржийна, тэгээд ч би ганцаараа байна, гол яриандаа оръё. Эхлээд өөрийгөө танилцуулна уу, эсвэл би танилцуулах уу?
Оюутан А: Та намайг танилцуулчих дараа нь би өөрийгөө танилцуулы
Сурвалжлагч: За ингээд өнөөдөр надтай ярилцах оюутан бол ... пан парам пан пан цэн цэнцэрэнцэн цэн ... тэр сургуульд сурдаг дөн дөрөндөн дөн.
Оюутан А: Өөрийгөө танилцуулахаас өмнө хэдэн үг хэлье. Би өчигдөр гарч явахдаа нэг юм бодлоо л доо, гадаа их салхитай байсан миний найз надад нэг гоё үг хэлсэн. "Миний нутгийн агаар ямар уужуу вэ" гэж хэлэхэд үнэхээр нүднээс нулимс асгараад би бол ямар ...
Сурвалжлагч: Чи одоо өөрийгөө танилцуулах гээд байгаамуу яагаад байгаан
Оюутан А: Уучлаарай би үгээ дуусгаадхъя, тэгээд найз маань "Миний нутгийн агаар ямар уужуу вэ" гэж хэлэхэд үнэхээр нүднээс нулимс асгараад би бол ямар сайхан оронд төрөө вээ тэр хөөрхөн хүүхдүүд, тэр дөлгөөнхөн гудамжны архичид, тэр сайхан сэтгэлтэй кондуктор...
Сурвалжлагч: Sorry, Have You finish that presentation of Your Instruction.
Оюутан А: Oh, It's so Cute Question, of course my name is Mr.A okay. Mmmm my friend say that "my own land has large air" then I cried cause I have Cute Country mmmmm there is a cute kids there is a Cute street vodkamen, there is a Cute mmmmmm the coooonduuctoooooo and I mmmmmmm...
Сурвалжлагч: Unexeer manai shildeg Oyutan gedgiig ta buixen oorsdoo xarlaa shuu dee, angli xeliig ingej l ezemshix yostoi yum daa
Оюутан А: Ta namaig denduu ix magtchixlaa, bi buur sanaa zovood, manaixan tegeed medlegtei negniigee muuldag boloxoor namaig ch bas eldveer xelne dee
Сурвалжлагч: Одоо үндэснийхээ хэлээр ярилцъя, эхний асуулт. Оюутан байхын юу нь гоё санагдаж байна вэ?
Оюутан А: мммм олон сайхан найзуудтай болсон, олон сайхан эрдэм мэдлэгийг авсан, олон сайхан мммм .... ер нь энэ асуулт чинь шал утгагүй юм байна ш дээ, юу гэж ч хариулахын. Ер нь би энэ эх орны чинь төлөө сурч боловсорч, ирээдүйг заан гийгүүлэх гэж байхад энэ асуулт чинь арай ч дээ.
Сурвалжлагч: Ингэхэд өөрөө ямар мэргэжилээр сурч байгаа билээ
Оюутан А: Олон улсын нийгмийн харилцааны сэтгэл зүй
Сурвалжлагч: Гоё мэргэжил байна, юунд ашиглах вэ?
Оюутан А: Монголд ажиллаж байгаа хужаа барилгачид манай нийгэмд ямар нэгэн байдлаар "харьцаа" -нд ордог нь тодорхой. Мөн Солонгост зүдэрч яваа Монголчуудын сэтгэл зүй тэр улсын хөгжилд хэрхэн нөлөөлөхийг авч үзэх боломжтой.
Сурвалжлагч: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Оюутан А: Чөлөөт цагаараа хичээлдээ л явна шүү дээ
Сурвалжлагч: Пөөх тэгээд үндсэн ажил чинь юу вээ
Оюутан А: Мэдрэлтээч дахиад л тэнэг юм асуухын, миний үндсэн хийдэг ажил бол оюутан.
Сурвалжлагч: Оюутны үндсэн ажил чиний бодлоор тэгээд юу юм бээ?
Оюутан А: Энэ утгагүй асуултнуудаас чинь бүүр залхаж гүйцлээ, ёооо сормуусны будаг бууцан байна ш дээ чи хэлэхгүй яасан тэнэг юм бэ.
Сурвалжлагч: Уучлаарай эрэгтэй хүн болохоор сормуусаа буддаг гэж мэдсэнгүй, дахиад асууя тэгээд гол анхаарал тавьдаг зүйл чинь юу юм бэ?
Оюутан А: Өчигдөр Намуунаагаас нэг мсж ирсэн л дээ, тэр өөр ангийн нэг бандитай уулзах уу гэж их эргэлзээд байгаа гэсэн. Тэр банди уг нь аягүй гоё ориг Жордан өмсдөгийн, гэхдээ найзууд нь шал сонин л доо. Тэгээд би Намуунаад юу гэж зөвлөх вэ гэдэг талаараа их санаа зовоод байгаамаа.
Сурвалжлагч: Хувийн амьдралаас өөр?
Оюутан А: Мэдээж бүгд нийгмийн харилцаанд орох учраас өсвөр залуу үеэ зөв төлөвшүүлэхийн тулд нэг төрийн бус байгуулга зохиогоод өөрөө тэргүүнээр нь ажиллаж байна.
Сурвалжлагч: Ямар үйл ажиллагаа хийхүү?
Оюутан А: Эх орны ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэж, олон төрлийн сургалт, судалгааны ажил, илтгэл сэминар зохиохын.
Сурвалжлагч: Жишээ болгож нэгийг нь хэлэхгүй юу
Оюутан А: "Олон улсын гадаад валютын эргэлтийн хурдац" сэдвээр гудамжны архичдад цуврал лекц уншиж сурталчилгааны материал тараасан. Тэдэнд их сонирхолтой санагдсан гэж найдаж байгаа.
Сурвалжлагч: Төр засгаас хүсэх юу байна
Оюутан А: Бага ангийн сурагчдад өгдөг "үдийн цай" хөтөлбөрийг оюутнуудад хэрэгжүүлбэл зүйтэй юм шиг санагддаг юм.
Сурвалжлагч: Сэдвээ бага зэрэг өөрчлье. Дуртай хичээл юу вэ?
Оюутан А: Дуртай хичээл гэж юу байсын. Дуртайдаа биш шаардлагатай учраас хийдэг юм. Үнэндээ тэр их интеграл синус дифренциал ямар ч хэрэгтэй юм бөө мэд, бааранд ороод тооцоо хийхдээ зөөгчид нь хулхидуулчихгүй байхад хэрэгтэй гэвэл сурж болох л юм.
Сурвалжлагч: Сүүлийн үед ямар дуунууд сонсож байна даа
Оюутан А: Үнэндээ сонсчихмоор олигтой синглүүд гарахгүй байна.
Монгол дуунууд ч тэгээд сэтгэлд нийцэхгүй юмөө. Зун нэг гоё иип аап дуунд
дуртай болж байсан, Өвөр монгол иип аап л даа “Урьд шөнийн зүүдэндээ би чамайг
зүүдэлж хонолоо Санасан сэтгэл минь ганцхан хайртай чинийх юм шүү Би өөрийн
биеэ хайрладаг шиг чамайг хайрласаар Энэ хайрандаа хоёулаа жааааааргыыы” гэдэг
дахилттай нэг тийм үнэхээр тансаг сайхан дуу. Яахав дээ Монголын хамтлаг дуучдаас гэвэл Outlaw, Flash эд нарыг бол сонсноо. Бас "Бороонд норсон цэцэг мэт бодолд дарагдан хүлээсээр" гээд нэг гоё тансаг уран бүтээл байсан, сүүлийн үед сонсогдохоо больж дээ.
Сурвалжлагч: Дуртай кино, миний хувьд Шиндлерийн бүртгэл, Бөгжний эзэн гэх мэт уран бүтээлүүдэд үнэхээрийн дуртай.
Оюутан А: Тийм хачин жаахан хүүхдийн үлгэрээр юугаа хийдийн. Жинхэнэ мундаг бүтээлүүд чинь Солонгос сериалууд юм шүү дээ. Тэндээс чинь нөхөрлөл, хүн чанар, жинхэнэ хайр дурлалыг олж хардаг юм. Дуусашгүй бөгөөд төгсөшгүй, уйдамгүй бөгөөд уран сайханлаг.
Сурвалжлагч: Цаашдын амьдралын чинь зорилго юу вэ
Оюутан А: Одоо энэ мэргэжилээ төгсчөөд дараа нь Хүмүүнлэгийн ухаанаар үргэлжлүүлэн сурна, түүний дараа мэдээж эдийн засаг банк санхүүгийн чиглэлээр магистр хамгаална, хүн амьдралынхаа туршид суралцдаг шүү дээ. Би өөрийгөө их оюунлаг хүн болно гэж итгэдэг л дээ.
Сурвалжлагч: Тэгвэл мэдлэг сорьсон бяцхаан асуулт тавичхъя. Монгол улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
Оюутан А: За байз өөөө ммммммм .... Ц.Дамдинсүрэн
Сурвалжлагч: Биш ш дээ
Оюутан А: Аан андуурчиж андуурчиж.... Б.Дамдинсүрэн
Сурвалжлагч: Заза арай амархан асуулт асууя. Сүхбаатарын талбайн төв дунд байдаг морьтой хөшөө хэнийх вэ?
Оюутан А: Яана л даа, би яаж мэдэхийн ийм хачин юм асуугаад байхдаа яадын. Би тэгүүл чамаас асууя, манай сургуулийн 301 тоот өрөөний хамгийн урд талын ширээ ямар өнгөтэй вэ? чи мэдэхгүй л биз дээ. Тэрэнтэй чинь л адилхан ш д.
Сурвалжлагч: Заза тэгүүл хүн болгоны чадах асуулт, 75-ыг 5-д хуваахад хэд гарах уу?
Оюутан А: Зай байз өөө, тооны машин хэрэглэхгүй тээ. Эхлээд 7 оор өгий 75-35=40 үлдэнэ, тэгээд 40-ийг 5-д хуваахаар 8, мммм .. 78 гархын байна.
Сурвалжлагч: Ааааййййн, 75-ийг 5-д хуваахаар 78 гарна гэж үү. Арай л өөр дөө, итгэхгүй бол тооны машинаар бодож үзье..... Тээр чиний бодсон буруу л байна ш д.
Оюутан А: Наад тооны машин чинь вирустчиж. Антивирус суулгаж мэдэдгүймуу даа. Сайн сайн антивирус програмууд зөндөө байхад чинь дээ Kaspersky, Nod32, McAfee, ControlPannel, PowerPoint ..... ооон тэгээл Norton ч бараг моодноос гарцан дөө.
Сурвалжлагч: Нийгмийн ухааны хүн гэхэд мундаг мэдлэгтэй юмаа. Би лав өөр шиг чинь энэ олон програмуудыг мэдэхгүй.
Оюутан А: Хүн болгон адилгүй Хүлэг болгон хөлгүй шүү дээ
Сурвалжлагч: Эцсийн асуултыг өөрт чинь үлдээе дээ
Оюутан А: Миний мөрөөдлийн улс бол Солонгос. Миний дуртай хоол Солонгос хоол, ер нь та нар ч гэсэн тэр сайхан гэгээлэг хүмүүсийг хүндлэж хайрлах хэрэгтэй юм. Бүх залуустаа хандаж Солонгос хүн шиг сайхан амьдарцгаая гэж уриалмаар байна. Эцэст нь сэтгэлийнхээ үгийг хэлье, Дөрвөн намрын навчистай хийссэн Дөрвөн хаврын нахиатай дэлгэрсэн Дөрвөн өвлийн цасыг тоссон Дөрвөн зуны наранд гандсан Дөрвөлжин ширээний ар дахь найзууддаа Дөтөлж ирэх амьдралын зам харгуйдаа цаашид алтлан харагдах бидний амьдралын ....
Сурвалжлагч: За хуцаа хуц дуусгы
Сэтгэгдэл: 67-с 18-67 харуулж байна
Ингэхэд найзуудаа та нар энэ дууг нь мэдхүү
“Урьд шөнийн зүүдэндээ би чамайг зүүдэлж хонолоо Санасан сэтгэл минь ганцхан хайртай чинийх юм шүү Би өөрийн биеэ хайрладаг шиг чамайг хайрласаар Энэ хайрандаа хоёулаа жааааааргыыы”
гээд нэг хүүхэн дуулаад байдаг сүртэй аятай
Хөн гэдэг чэн эн хорвоод хослон жаргах гэж ирсий
хөн байтугай хун шувуу ч хослон жаргадаг юүм
хэрвээ ганц хун нисэж явбал ямар хаарагдажжж байна
хайр өөрөө зовлон ихтэй ч би өөрөө зовох дуртай шүй гэсиййнннн
Урьд шөөнийн зүүдэндээ ... гэх мэт байдаг санагдана. Гэхдээ сэтгүүлчийн асуултууд их хүнд санагдлаа :Р
МЭС зөв байна, чи бол үнэхээр тансаг аялгууг ойлгодог хүмүүн ажгуу, асуулт хүнддэнэ гэхээр юу гэсэн үгүү, оюутанд хүнддээд байна гэж үү
hehehehe. gehdee ene oyutand avah neg sain chanar bna shd. Oortoo itgeltei chanar. Iim itgeltei hun hovor bh gej bodjin
Бага ангийн сурагчдад өгдөг "үдийн цай" хөтөлбөрийг оюутнуудад хэрэгжүүлбэл зүйтэй юм шиг санагддаг юм.
wwwwuuuyyyyaaaaahahahahaha yaag unen hahaha yoooh...eleg avaad shuluudchih yumaa
zarim neg heseg ni jishee ni ehlel ni nileen nurshchij. za tegeed amjilt icheed bgaarai jaal mine
icheed bish bicheed shuu hahaha
хммммммм эмгэнэл
тэр өвөрмонгол дуу экс-г маань санагдуулчлаа. Оюунтан хүн ийм байх вий......
Батука, нуршуу бишээ тэр оюутан л нуршиж байгааг харуулсан юм,
Оранж тэгүүл ноднингийн хавар хайрандаа умбаж явжээ
Ер нь солонгос гэлтгүй туйлшрахаа больцгоомоор юм.
I wish all the Koreans are killed
Survaljlagch: Oyutnii viza, tsahim kartnii talaar ymar bodoltoi bn?
Oyutan X: Hagas buten saind yvuulahgui gj bgaa ni shaaal t1-iin. Ter udruudud chin ed viza, tsahim kaart jinhene hereg boldog bhku yu.
Survaljlagch: Yagaad hagas buten saind chin hicheel ordgui shu dee?
Oyutan X: YOO yasan t1 yum asuudiin be
Хахаха нээрээ нэг юм мартаад байсан визаны талаар хэсэгхэн яриа оруулдаг байж
харин тийн. салаад яг 1 жил болжийно. өнөөдөр тэр этгээдийг сануулагч зүйл ямар их болжийноо...... Оранж
Тэгээд ийм хачин дуу дурсамж санагдуулдаг нь ч бас юу в дээ, нөгөө оутлав-ын зүрхгүй нтр бас байна уу
архичдад тавьсан лээхц бол татаачихийм байналдаа. ёоооё зааз үндсэн ажлаа хийе
Сухвалжлагч сурвалжлагаа гоё дуусгасан байна. Гэхдээ яана даа яана. Хммм
UENEHEER HUURHUN BICHJEE UNEN SH DEE UNEN.MEDEHGUI CHADAHGUI BGAA NI UNEN SH DEE YALANGUYA GADAADAD SURCH BGAA HUMUUS HAHAHA MONGOLIINH CH YALGAAGUI
END BAS ZARIM NEG UENHEER TOLGOITOI HUMUUSIIG HAMAARUULAAGUI BOLNO IHENEH MASSAARAA L IIMERHUU BGAASH DEE YOSTOI NEG SHAN YOJILJEEE BI CH BAS OYUTAN TIIM BOLHOOR SN MEDEJ BN
Үнэн үнэн юм оюутнууд зөндөө байгаа, ер нь массыг эзлэх байх шүү
харин тйимээ. хэлээд юүкүү. баларсанен... нтр...кккк
хэ хэ. одооны хүүхдүүд ч маниусаас арай дээр болсым шиг байлээ. маниусын үеийн оюутнууд бол ойлгомжтой архиа уугаал явжээхад бүх юм болоод тэр битий хэл сургуулиа төгсцөн байдаг байсы кэкэ.
75/5=78 бишүү?
ёооо Мэдрэл юм шиг ганааараа баахан инээлээшд.... хаахаа
78 бишэээ хө, энэ нээрээ онолын үндэстэй гаргалгаа шүү дэй
Жаахан шүүмжлэхэд гол санаа жаахан муутай болжээ.
Уншаад дуусахад Солонгос гэсэн үг л тод үлдлээ.
manaihan l oorsdoo hoshuuraad bgaa bolohoos solongos ni ooroo buruutai yum uu ..
teneg yum shig oorsdoo dagaj davhichaad oros iig bas yalaa daa ... oorsdoosoo buruug haimaar bn aa
78 мөн байнаа би сая тооны машиныхаа вирусыг устгаад хуваалаа 78гарж байна нтр ккккккккккккккккккк
78 ч мөн шүү математикт туйлын үнэн уг нь нэг л байдын, гэхдээ заримдаа бас гажуудал гарнаа
Инээсэнгүй
Naizaa bi 1 hoorxon ohiniig gomdootsooooon tegd setgeleer unaad medrel muudxana baina tegd mania naiz ohin chini blogiiin bichlegt ix durtai baingiin unshigch chini texller chi hogshoon naizdaaa uuchlalt guisan 1 goy vgtei bichleg oruulaad ogooch ho plz plzplzplzpzlpzlzplzplzplzp
Одоохондоо арай л зав гарахгүйнэ дээ хөө
Элэг хөшиж үхэх нь ээ.
haha ineedtei bna odooch bas arai ch iim oyutan bhgui bailgui dee iim oyutan baiwal uuriin bier yariltsaj uzeh yumsan haha
paaaahhhh yaaagshd
хахаха. гоя бичсэн байна, инээдтэй байна
1-р курсдээ Спорт-с мен
2-р курсдээ Спирт-с мен
3-р курсдээ Сехс мен
4-р курсдээ Супер мен болоол төгсөж байлаа.
anhaa bagsh guai..uuruu unuugiin oyutnuudiig ingej vneldeg yumu oyutnuudiig uuriig chin yaj vneldgiig medehv kk solongos shan bish ch gsn mgl.s deer bga ni vnen shv minii mgl.chuda amindaa archaatai bgaachde
anhaa bagsh guai..uuruu unuugiin oyutnuudiig ingej vneldeg yumu oyutnuudiig uuriig chin yaj vneldgiig medehv kk solongos shan bish ch gsn mgl.s deer bga ni vnen shv minii mgl.chuda amindaa archaatai bgaachde
solongos serial manai ohidiin medreler togloj bn. etsest n hunig im l bolgajagamda :-)
mundag bichjee... mongol emegnel
@xz
солонгос сайн гээд солонгосыг шүтэх албагүй биздээ
телевизээр дүүрэн солонгос кино дуу, гудамжаар дүүрэн солонгос стил, манай дуучид хүртэл солонгос стилээр дуулж аяыг нь хулгайлах гэж.
уг нь монгол гэдгээ мартахгүй байвал зүгээрсэн
миний бодлоор энэ бүхэн соёлын дайралт ч билүү дээ тэр л гэж боддог
Соялын довтолгоо... :D
Үнэхээр сонирхолтой бичиж чаджээ. Өнөө үеийн дүүнг оюутнууд мөн дөө. Одоогийн үрслээгүй нахианууд маань ийм болчоогүй байгаасай л гэж найдий. Хэрвээ бага ч болов иймэрхүү хагас галзуу болсон бол энийг уншаад нэгийг бодох биз дээ.
hehe goy boljee korean cerial uzdegtee buur ichejlee hihi
iimerhuu garuud ch mer ser bdag baihaa, yalanguyaa huviin surguulintsaruudad, gehdee minii tanidag humuus dung iim hun bhgui yum bna :D
иймэрхүү оюутан байна гэхэд итгэмээргүй юмаа. гэхдээ яг үнэндээ монгол хөвгүүд солонгос хөвгүүдийг дуурайгаад үсээ урт ургуулж, нарийнхан өмд өмсөж, нарийнхан туранхай бие галбиртай болоод арай дэндүү эмэгтэйлэг болж байна. жинхэнэ монгол охидод уужуухан ухаантай, уул шиг хүчирхэг эрчүүд таалагддаг юмаа хөвгүүдээ... солонгос дуурайж жул харагдсанаас монголоороо л баая л даа
лайк
hhee huurhiin