АААННХХААА : Quarter Fearless: хуудас 3 data:blog.pageNameАААННХХААА

Quarter Fearless: хуудас 3

эхний хоёр хуудсыг уншиж үзээрэй хуудас 1, хуудас 2

Муусайн амьтад мангасыгаа хоолгүй явуулчихлаа. Одоо тэгээд яахуу?

Магадгүй мангас өлбөрөөд үхчихсэн байх, тэгээд юугаа идэх вээ?

Хөөе мултархай мөртнүүдээ, та хоёрын гар хэрэггүй юм чинь идчихье тэгэх үү, тэгэх үү ч гэж дээ тэг за, ... ням ням ням ннххмм найзуудаа бүгдээрээ зооглоцгооё. Мултархай мөртүүд зөрж нэгнийхээ гарыг зооглоно. Гэхдээ аль амттай гэдэг дээр бас маргаан гархаа яаж мартхав.

Эцсийн эцэст хоёр мултархай мөртийг бүгдээрээ хувааж идээд долоо хоног цатгалан. Гэхдээ тэдгээр хүмүүс аз жаргал гэж мартагнаад, үхэр гахайн махыг умартаж эхэлнэ. Өлсгөлөн бол аймар явдал шүү дээ, эрэгтэй хүний төмсөгийг ч үлдээхгүй идэцгээнэ, ууцгаана, хүний биеийн наян хувь нь ус болохоор гуяны арьсыг зажилхад цангасан үед гаазтай кола.

"Бид чинь араатан биш шүү дээ, нэгнийгээ хөнөөхөө больцгооё л доо, хэн тэсвэргүй нь үхэнгүүт түүнийгээ идэцгээе". Эцсийн ХҮН ЧАНАР байлаа.

"Чи үхэж байна, би амьд байна, чи үхэж байна, би амьд байна" сэтгэхүйн дайралтыг үзүүлнэ. Хат муутайнууд нь нүдээ аниад дахиж нээхгүй, сүнс нь төөрөлдсөн, хүмүүсийн ходоодонд орсон цогцосных нь хэсэг болгонд бичилхэн сүнснүүд хорогдох. Үс, хумс, ясаар үлдсэн хүмүүс ёолкны мод хийн чимэглээд тойрч зогсон хайрын дуу аялна. Тэдний эцсийн Холидэй.

HolyDay, Holy Day, Ариун өдөр тийм ч ариун байгаагүй, эцсийн эцэст ариун гэж юу гэсэн ч үгийн бөө мэд зусс.

Хүмүүс нэг нэгээрээ үхсээр, эцэст нь ганц хүн үлдэнэ. Толинд хэн нь ч өөрийгөө хараагүй, ямар аймшигтай төрхтэй болсоноо, харин бусдыгаа харсан, тиймээс ч өөрийгөө хир байдалтайг ухаарах нь тийм хэцүү биш.

Үлдсэн ганц нь үхлээ хүлээн хэвтэнэ, идэх юу ч үлдээгүй.

Гэнэт хаалга нээгдэв. Үл таних хүн дүрстэн түүнийг дагуулж гарлаа.

- Эндээс гаргасанд баярлалаа, чи хэн бэ?

- Миний хэн байх нь асуудал бишээ чи хэн гэдэг нь л чухал

- Тэгээд би хэн юм

- Мангас. Одоо чи хүнээр хооллодог болсон шүү дээ. Өлсөж байгаа биз, би чамд шинэ өрөөг чинь зааж өгье, тэнд хэдэн хүмүүс байгаа долоо хоногтоо нэгийг нь идэж байна биз. Харин ямар дүрмээр хэнийг нь идэхээ чи надтай гэрээ байгуулж тохирох хэрэгтэй.

- Биднийг иддэг байсан шиг үү

- Та нарыг иддэг байсан мангас өөрийнхөө гэрээний дагуу яаж азгүй үхсэнийг чи мэдэж л байгаа биз. Одоо чиний дүрэм тогтоох ээлж.

- Ингэхэд чи өөрөө хэн бэ

- Юу гэж дуудхаа өөрөө шийд, гэхдээ намайг ихэвчлэн Бурхан л гэдэг юм даа

                                ТӨГСӨВ
харин шинэ мангасын шинэ дүрмийг бөгдөөрөө хэлэлцэн тогтооё, хамгийн мэргэн санаа гаргасныг нь сникерсээр шагны кккккк

start=-8 , cViewSize=50 , cPageCount=1

42 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

ЛАЙТАЙ.


ДААНЬЧ БИ СНИКЕРС ИДДЭГГҮЙ.

Цоомоо

шударга нь дээр 1vs1 хийгээд ялагдсаныг нь иднэ
аа харин хамгийн сүүлд үлдсэнтэй нь өөрөө тулна

Аниргүй

ШАААЛ МУУХАЙ ЮМ ИЙМ ЮМ ГЭЖ ХАА БАЙСЫ

Аниргүй

ХҮНИЙ МАХ ЦУС НӨЖ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ЯАВЧ ТЭРНИЙГ ДАВЖ ГАРАХ .... АЛГА

Abi

Шинэ дүрэм:
10 хүн байгаа гэж үзэхэд эхнээс нь гурав тоолоод идээд байвал зүгээр юм бишүү? эхний өдөр 3дах дараагийн өдөр 6дах, тэгээд 9дөх 2 дох 5дах....г.м

Artgaa (зочин)

Ij buren boljee :D. Ogloonii mend.

Дээс...

мөн ч их хүлээлээ дээ...

Аанхаа

Өглөөөний мэнд Артгаа,

1 vs 1 хийхээр хугацаа их алдан шүү дэй
эхнээс нь 3 тоолохоор чинь тэн зогсохгүйн төлөө алаан болно

Зочин

Дэлгэрүүлэхгүй яаваа

Буур (зочин)

бузар гоя бичлэг болжээ кк.

хамгийн туранхайгаас нь эхлээд идээд явчуул яадын цус. Тэгвэл идүүлэхгүйн тулд гарууд майр их юм идээд таргалаад л байна, мангасын идэх хүмүүсийн амт чанар долоо хоног бүр сайжраал байна ккк

Hiko

Бүгдээрээ л өлбөрөөд үхчихья !! хүн хүнээ идэж байхаар тэртээ тэрэнгүй хөгшрөөд үхэхээс хойно хүн хүнээ идэж үхээд яхавдээ ....

Зочин

Гэхдээ л ихэнхи хүмүүс дахиад нэг өдөр ч болтугай амьд явахыг илүүд үздэг шүү дэй

Undriga (зочин)

аймаар юм аа, гэхдээ сайн бичиж.

AEЯO

Мөн ч их хүлээсэн шүү ;)

MES POSTZ

Нөхөн төлждөг зүйлээс нь идээд байж болдог болов уу? 10 хүнээс долоо хоногт нэг кг элэг бол элбэг ургаад л байна даа гэж мэгээд? Үгүй бол эмэгтэйчүүд ацраад сүүгээр нь аруул идээ цагаа хийж идээд.

Аанхаа

Тэр сүүг чинь гаргаж авахын тулд хүүхэн бас хооллох хэрэгтэй шүү дэй

Shinee (зочин)

goy boljee. amiddaa biy biynee hairlatsgaay gj O.D ah mini zugeer ch neg heleegui bolow uu?

шаагаа

Чи яг өгхиймүү?

Аанхаа

Өгнө ш д

Premium Пэчка

Мах идмээр санагдчилаа.

Мангас хэзээ нэгэн цагт амьд явах нь туйлын зорилго биш гэдгийг ойлговол яахуу.
Тэгээд энэ талаар санаа тавьж эхлэнэ. Дараагийн хүмүүсээс мангас биш хүн үлдээх хэрэгтэй гэж бодно.

Тэгээч хаалгыг нээлттэй орхих эрх байж л байгаа шдэ. нтр

яг л холивуд шиг өрнөжээ. гоя, гоц болж.

Төдө

tudu.blog.gogo.mn new blog. Welcome!

Hiko

Хүмүүст ерөөсөө биеээ золиослох сэтгэхүй алга нтр кккк үхэхдээ хүн идэж амьдарсандаа гэж бодоод үхэх ч тийм сайхан биш болов уу? үхээд ер нь хаашаа ч явах юм билээ?
Харин Мэсийн санаа аймар наалдсан нтр

Нэг_хүү

zugeer l 10 sugalaa azgui gants. uuriinhuu hynaltand sugalaa sugaluulaal azgui sdag ideel ymar ch margaagngui hehe

Аанхаа

Ер нь мангас орж ирээд л дуртайгаа иддэг бол яанаа

Зочин

Ингээл дуусааа шассс

Che.

Уншиж дуусгав.

Батси (зочин)

Мангас ямар ч байсан өөрсдөөр нь сонгуулах ёстой тэгвэл үлдсэн хүмүүст шударга санагдаж мангасын эсрэг босохгүй. Мангас тэгээд туранхай хүн идвэл бага хэмжээний ууж идэж наргих юм, тарган мяраалаг хүн байвал их хэмжээгээр өгнө гэчихвэл баки гаруудын давамгайлал байхгүй болно. Уураг тархи идэх дуртай ер нь хүмүүсийн онцлогт нь тааруулаад оноо өгөөд тэрэнтэй нь таарсан хоол унд өгдөг байвал болох юм шиг байна. Гэхдээ үүнд бага зэргийн зохицуулалт хийхгүй бол хэнийг сонгохоо мэдэхээ больно. Тийм учраас дараагийн хүнийг оруулаад ямар хүн орж байгаагаас шалтгаалж нэг хүнийг нь барьж иддэг бол ямрав.

jakuza (зочин)

Бурхан бол зивүүн ёжны ..... айн...

Аанхаа

Бурхан бүгдийг бүтээж цогцлоож байна, даанч хүн болгон эцэстээ мангас болж дуусах тийм л дэлхий дээр бид амьдарч байна энээ тэрээ гэж филсоофдчуул яадээн бол

Зочин

Monster and human are samething

MrBI (зочин)

тэр хүмүүс дундаас нэгийг нь дарга овгор болгоод тэрүүгээрээ яаж идүүлэхийг нь шийдүүлчий толгойны өвчин багатай тэр нь шийдэж чадахгүй бол өөрийг нь иднэ дарга болгох хүнийг нь дундаас нь санал аваад шийдүүлчий

Abi

Бүгдэнд нь ороход нь 1-ээс 10-ийн хооронд тоогоор нуруунд нь тамга тавина.
Тэгээд яг тэр тоогоор нь 3 тоолчуул яажийн хэхэ

тэгээд идсэн хүнийхээ тоогоор дараагийн хүнээ тамгалж оруулаад тэр хүнээсээ 3 тоолоод л идээд л байхад хэн нэг нь амьд үлдчихнэ гэсэн юм байхгүй шударга болийшд. тэгээд 9-р хүнийг идвэл 2-р хүн дараа 7 хоногт гэх мэт

Аанхаа

Abi дажгүй санаа ажгуу

зочин (зочин)

m

Коала

ийм зүйл болоод өнгөрсийн биздээ. бодлоо аваад гарав..

jesusenkh (зочин)

Энэ цаг үе эвгүй муухай, эгзэгтэй үе. Ад зэтгэр, чөтгөр шуламын идэвхжилтийн үе. Учир нь газар дэлхийд Их Эзэн Христийн агуу Хаанчлал айсуй. Тиймээс ч "үхэхдээ үхэр буугаа тавих..."-ын үлгэрээр хар хүчнийхэн сандралдан, бачимдан идэвхжиж байна. Гэнэт л зүв зүгээр байсан, үлгэр жишээч өрхийн тэргүүн архины эсвэл хормойн донд автан, нэр төрөө ч гэр бүлээ ч сүйрүүлж байна. Өндөр боловсролтой, хэнээс ч илүүтэй биеэ хянах, авч явах чадвартай хүн мөрийтэй тоглоом, хээл хахууль, албан тушаал, алдар нэрийн боол болж байна. Бөөгийн, мэргэч төлөгчдийн, ид шидтэнгүүдийн, хараалч домчингуудын, хутагт хувилгаадын хийрхэл хэрээс хэтэрч, нийтээрээ хорон муу хүчний элдэв үзэгдэл, хуурмаг шидийн, үнэ цэнэгүй эд мөнгөний утга учиргүй баярхал тансаглалын, ёс бус зугаа цэнгэлийн, харгис бурангуй байдлын ховс, нөлөөнд орж байна. Увайгүй, эрээ цээргүй, шалиг завхай, ичиж эмээх, хүндлэх хайрлахыг огоорсон, хүмүүн бусын гаж бурангуй зүйлсээр бахархаж, хорон муу таашаал ханамжийн хойноос хөөцөлдсөн, харгис бурангуй, хүйтэн сэтгэлээр хуягласан, хонзогнол, өширхөл, хүчирхийллийг тугаа болгосон бүлэглэл, анги давхарга, бүр шинэ үеийнхэн төрөн гарч байна уу? гэлтэй.

jesusenkh (зочин)

Тоглоом наадам, баяр цэнгэл, спорт биеийн тамирын уралдаан тэмцээн, оюуны цэнгүүн, ном хаялцаан ч үр өгөөжгүй, сайн сайхан нөлөөгүй, жудаг ёс, үнэ цэнэ нь алдагдсан, хүмүүжлийн, бахархал үлгэр дууриалын үүрэг нь гээгдсэн байна. Харин ч бүр шударга бус байдал, хор найруулга, хов жив, хоосон гял цал гялбаа, талцал хуваагдал, шунахайрал, хүчирхийлэл, хийрхэлийг сурталчилагч талбар болсон байна. Гэр бүл, анги болон ажлын хамт олон, нийгмийн бусад бүхий л хүрээлэлд эрүүл сэтгэлгээ, шударга зарчим, үнэнч хувиршгүй, даацтай итгэмжтэй зан хандлага, өршөөл уучлал, энэрэл нийгүүлсэл, өгөөмөр өглөгч, нинжин сэтгэл, тэвчээр хүлцэл, сэтгэлийн тэнхээ бүхий ноён нуруутай харилцаа, нөхөрлөл, итгэлцэлийн уур амьсгал алга болжээ. Захирч дарангуйлах, ашиглан мөлжих, хардаж сэрдэх, хулгайлан луйвардах, өрсөлдөн сөргөлдөх, атаархан хорсох, талцан хуваагдах, шунан тачаадах, айлган сүрдүүлэх, басамжлан доромжлох, гүтгэн гүжирдэх, тохуурхан дорд үзэх, хууран мэхлэх зэрэг гаж муухай хэв шинжүүд ердийн үзэгдэл, тогтсон хэв загвар болж байна.

jesusenkh (зочин)

Нийтийн сэтгэлгээ, үнэлэмж, хандлага зохистойгоор хэлбэржихэд маш их нөлөө бүхий оролцоотой багш сурган хүмүүжүүлэгчд, сэтгүүлчид, нийтлэгчид, зохиолчид, зураачид, архитекторчид, тайз дэлгэцийнхэн, урлаг соёлийнхоны (үүнд бүх төрлийн дуучид, хөгжимчид) хүрээлэл дунд ч, энэхүү ёс бус, бурангуй харанхуй байдлыг сөрөн зогссон, тэдгээрт авташгүй, ганхашгүй, бүр цэвэр ариун, ёс журам, даруу төлөв, үнэнч шударгын биелэл, үлгэр дууриал болсон, нийтийн хэмжээнд байг гэхэд салбарынхаа, тойрон хүрээллийнхээ ноён нуруу нь, багана нь болсон, тэднийхээ гэрэл гэгээ нь, үлгэр дууриал нь, сайн сайхны жишиг загвар нь болсон нэг ч гэсэн хүн харагдахгүй байна.

jesusenkh (зочин)

Юутай гаслантай, юутай эмгэнэлтэй вэ?!!! Гэвч энэ бүхэн нь Агуу Дээд Нэгнээс тогтоосны дагуу болж буй. Энэ цаг үе нь их шүүлтийн цаг. Сайн муу, сайхан муухайгаараа хоёр туйлд ялгарч, шигшигдэж байгаа нь, хүмүүсийн маск (баг) нь хууларч жинхэнэ мөн чанар, үнэн дүр төрх нь илчлэгдэж байгаа нь Эзэний хүчирхэг шийдвэр, хүслийн улмаас юм. Аюугтун, бишрэгтүн. Агуу Дээд Сүр Хүч, Шударга Үнэн үнэхээр оршин байдаг. Хэрвээ Тэр л байхгүй байсан бол Quarter Fearless-дахь үйл явдал бодит үнэн болж, амьдрал, хүн төрөлхтөн хормын төдийд мөхөх байсан. Итгэл, найдвар, хайр, гэрэл гэгээ унтрах байсан. Алтан нар гэрэлтэхгүй, хур бороо орохгүй, цэцэг навч дэлгэрэхгүй, үр тариа ургахгүй, мал сүрэг өсөхгүй байсан. Залуу хосууд дурлахгүй, гэр бүлүүд цогцлохгүй, хонгор үрс мэндлэхгүй, анд найзууд нөхөрлөхгүй, аянчин гийчнийг зочлохгүй, ажил хөдөлмөрт шамдахгүй байх байсан. Аав ээжийгээ хайрлахгүй, ах захаа хүндлэхгүй, хөгшид өтгөс өө асрахгүй, балчир нялзрайгаа халамжлахгүй байх байсан. Инээд наргиан байхгүй, эрдэм боловсрол ундрахгүй, үүх түүхээ судлахгүй, ирээдүй хойчоо төлөвлөхгүй, сайн сайхныг мөрөөдөхгүй, гэрэл гэгээг зорихгүй байсан.

jesusenkh (зочин)

Гэрэл гэгээ, Үнэн гэж бий. Итгэл найдвараа бүү алдагтун. Бүх зүрхээрээ Эзэнд итгэгтүн. Өөрийн ойлголтонд бүү түшиглэ. Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх. Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов. Бурууг үйлдэгчдэд бүү атаарх. Зөв шударга хүний жаахан юм нь, хорон санаатны элбэг байдлаас хавьгүй дээр. Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. GOD bless YOU

C.[hups]

setgegdlvvdiin unshsan chini bvgd daraagiin mangas boltson shinhen zoolhon mahaa yaj huwuarlaj idhvv getsen mangasiin dvrd aimar ortson yawjiishd host ni hvrtel hamgiin uhaantai omnoh mangas shig azgvitehgvi bodlog yawuulj chadsan mangasd snegirs ogon ntr gtsen. xvn gdg aimar yum oo.

C.[hups]

bi bol Xaraal idsen Burhang alaad hvmvvsin tawij yawuulad negent mahchin boltsim chini amia xorlool duusgn.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)