АААННХХААА : Quarter Fearless: хуудас 2 data:blog.pageNameАААННХХААА

Quarter Fearless: хуудас 2

 Бүтэн ойлгохын тулд эхлээд хуудас 1 ийг уншина уу

Эрчүүдийн хувьд жинхэнэ дилэмма үүсэв. Үнэхээр ч үхье гэсэн хүнийг бүгд гараа өргөж зөвшөөрөөд өөрсдөө дахиад долоо хоног амьд явах боломж бүрдэж байгааг бодохоор үхүүлцэн нь ч дээр юм шиг. Гэтэл бас ганц эмэгтэй хүнтэй үлдэнэ гэж бодохоор тэр хүүхэн хайран ч юм шиг. Гараа өргөж зөвшөөрөхгүй бол энэ удаад чиний идүүлэх магдалал 1/8.

Аажмаар эрчүүдийн амьдрах хүсэл нь минут минутаар нэмэгдэж, нэг нэгээрээ гараа өргөсөөр таван хүн үхэх хүсэлтэй хүүхнийг Мангаст идүүлэх саналыг дэмжив. Мангас өнөө хүүхний толгойг тасдан хөлийг нугалан ганзгалаад гарч одвоо.

Мангас хүүхний оронд нэгэн булиа атмаан эрийг шинээр барин оруулж ирлээ. Булиа эр нөгөө найман залууг бүгдийг нь зодов, одоо хүүхнийг ганцаараа эзэмшинэ. Өөрийн эрх дархыг мангасын шоронд тогтоолоо. Олон эрд зэрэг эзэмдүүлсэнээс ганц булиа эрийн тэвэрт байсан нь хүүхэнд ашигтай.

Хүүхэн: Хөөе булиа атмаанаа, чи ингэж бүгдийг дээрэлхэж байгаа чинь өөрийгөө мангасын аманд оруулж буйгаас өөрцгүй хэрэг. Долоо хоногийн дараа мангас ирж хэнийг идэх талаар санал асуухад эдгээр эрс бүгд чамайг үзэн ядах тул мангасын ходоод руу очуулхаар гараа өргөх болно.

Булиа атмаан үүнийг дуулаад “би ганцхан бүдүүн баараг хүн ч биш, арга зальтай шүү” хэмээгээд нөгөө найман эрийн гурвынх нь мөрийг мултлав, мултархай мөртнүүд гараа өргөж чадахгүй. Тэгээд бусдад нь хандаж ийн хэлэв, “Дараагийн удаа мангас хүрч ирэн хэнийгээ золигт гаргахыг биднээс асуух болно, хэрэв бүтэн мөртэй үлдсэн та нарын хэн нэг нь намайг идүүлэхийн тулд гараа өргөх аваас энэ гурав мэт мултархай мөртэй үлдэнэ шүү. Харин миний хэлсэнээр энэ муу гурвын нэгийг нь идэг гэж санал гаргаваас би ачлан гийгүүлэх болно. Хэн хамгийн түрүүнд гараа өргөж миний санааг дэмжсэн нь энэ хүүхнийг нэг удаа эдэлж болно”.

Хөөрхий мултархай мөртэй гурвын хэн нэг нь золигт гарахаас гарцаагүй болжээ, тэд ямар ч нөлөөгүй, гараа ч өргөж чадахгүй.

Мангас долоо хоногийн дараа ирлээ, мултарсан мөртэй гурвын аль нэг нь идүүлэгч кандидат боллоо. Харин нөгөө бүтэн гартай эрчүүд бүгдээрээ хоорондоо уралдан гараа өргөж хөөрхийг золигт гаргаж мангасын ходоодыг тослов. Мангас харин уламжлал ёсоороо үлдсэн хүмүүст тарган хоньны мах, тансаг дарсны хамт үлдээгээд бас нэг том толгойтыг шинээр чирч авчрав.

Том толгойт арай ухаалаг тул “дараагийн долоо хоногт хэнийхээ ч төлөө санал өгөхгүй байцгаая” тэгвэл мангас хоосон ходоодтой үлдэх болно гэсэн мэргэн санааг гаргалаа. Бүгд мэргэн санааг шагшин магтаж, оролдоод үзье хэмээн дэмжлээ.

Уламжлал ёсоор долоо хоногийн дараа мангас ирээд “хэнийг нь идэх талаар саналаа хэлцгээ гэв”. Энэ удаад бүгд чимээгүй, хэн нь ч хэнийхээ мууг үзэх гэж гараа өргөсөнгүй. Мангас гомдон дахин дахин асуусан ч бүгд чимээгүй байсанд юу ч дуугарсангүй гарч одлоо. Бүгдээрээ амьд гарсандаа баярлалдаж цэнгэн наадна. Том толгойтод бүгд талархал илэрхийлнэ, тэр бол баатар.

1 хоног өнгөрөв, жаргалтай, 2 хоног өнгөрөв бодолхийлнэ, 3 хоног өнгөрөв бүгд цангана өлбөрч үхэх шахав .... “мангасаа мангасаа бид чамд хайртай, буцаад ирээч дээ гуйя, энэ муу том толгойт хөгийн юм сэдэж биднийг мунхруулжээ түүнийг идвэл таарна” гэж бүгд чарлалдана. Бүгдээрээ үхсэнээс нэг нь л үхсэн нь дээ.

                    ... үргэлжилнээ

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
Дээс...

их сонирхолтой болоод ирлээ шүү ...

Аанхаа

Хахаха нэг юм болгоноо яахуу

Che.

Эхний хэсгийг нь уншчихсан болхоор дахиад уншив хурдан дуусгаа кккк дээхэн үед олон ангит кино үзхээр дараагын ангийг нь үзэх гээд хүлээгээд байдаг байсан шиг юм болох нь. Гэхдээ сонирхолтой болж байна...

Аанхаа

за яахуу дээ тэгээд

MC Аав

Би тэнд байсан бол шинээр орж ирсэн хэн нэгнийг нь бүгдээрээ явуулж байхаар тохиролцоод 8уулаа хэсэг жаргана тэгж байтал амьд хүн аргатай амьд гарах л байлгүй. хэхэ
гоё болж байна.

Аанхаа

Уг нь тэгэх боломж байгаан, гэхдээ шинээр орж ирсэн гарууд бүгд өөрийн гэсэн онцлогтой болохоор яах аргагүй сонин сонин парадоксууд үүсч байгаам

MES POSTZ

Нийгэм судлал гэлээ гэдэг шиг чиг юм уу даа. Тэгээд энэ дунд ижил хүйстэн залуу гарч ирнэ, Бэлгийн замын халдвар тархана, мангас магад нэгэнд нь сайн болно, харин энэ өрөөнд өтөл болтол амьдрах нь ямар хүн юм бол?

Batsy (зочин)

За хурдан гаргаарай. Бүүр сонирхолтой л болоод байна.
Таамаг: Том толгойт үхэхгүй байх тэр нэг юм сэтгэнэ. Тэр баки залуу хүүхэн 2г өөртөө урвуулаад л идүүлэх хүн мөр мултарсан 2 залуугын нэг болно

Undriga (зочин)

хэн мэдлээ, нэг самади орж ирээд мангасыг цагаан хоолтон болгох ч юм билүү этр гээд кккк

Аанхаа

Мэсийн санааг нэвтрүүлнэээ ккк

eenkhokho

Дараагийн бүлгээр мангас бузар муухай бүхнээ гэмшээд цагаан хоолтон болчихоод ирж байгаагаар бичвэл яасийн? Гэрэл гэгээтэй байвал дээр юм биш үү? Хэ хэ

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Дааганаас биш даравгараас болжаан... этр
Энэ мангас одоо сээгс хийдэггүй юм уу этр гээд хамаагүй юм асуучы.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Дааганаас биш даравгараас болжаан... этр
Энэ мангас одоо сээгс хийдэггүй юм уу этр гээд хамаагүй юм асуучы.

SinГ©ad O'Connor

ёстой дахиад хурдан бич

уншмаар байна

цангаж байна

шаагаа

бас өлсөж байна

sunhero (зочин)

sonirholtoi yum. daraagiinhiig huleej bn

Аанхаа

цагаан хоолтон ч болж магад сээгс хийж ч магад ер нь яаж ч магад

Зочин

buuuuuuu mangas

Abi

Omoshiroi gej bgashd hehe
gants sursan ypon helnii temdeg neree ashiglachihay

jack london (зочин)

сайн уу. монгол мартин иден минь. чиний бичлэг, комментуудыг харахад чи мартин идентэй их төстэй юм билээ. жек лондоны мартин иден номыг олж уншаарай. аль 60 70аад онд монгол хэл дээр гарсан. айлуудад эсвэл номын санд байгаа. магадгүй шинээр хэвлэгдсэн байж ч болох юм.

Аанхаа

Ном унших залхуу ш дээ, нэт ээр хайвал ямар гар гэдэг нь харагдахын болуу

Нэг_хүү

sanaa: tom tolgoit zaluusiig negtgej mangastai tulaldval goy shuu. tertei tergui tend orson l bol uheh ni todorhoi yum chin. mangasiig diilehnuu ugu yu tulaldaad uhsen ni deer. medeech ataman gol dovtlogch. huchee usughiin tuld huuhniig, mur ni multarsan garuudtai hamt jiigeed daraagiin humuusiig avaad tulanaa ehlene ntr hehe

кк (зочин)

хүүхнүүд нэмэгдвэл сонин юм болох гээ л айна да
эхний эмэгчинг жаахан буулгаж авмаарийн...

Зочин

goy yum biana..
doswartz.blog.gogo.mn

Зочин

goy yum biana..
doswartz.blog.gogo.mn

Аэро (зочин)

Хүлээгээл байгаашүү 3р хуудсыг

Samorats (зочин)

Sonirholtoi

крафти

хүүе нилээн хэд хоночлоо 3 аа бичээч
залхуумаа чи гэсэн хаха

Ицми (зочин)

одоо яадым байгаан баларсын

Зочин

I dont know what are to be happen

болор (зочин)

дараагийнхийг хурдан гаргаарай хүлээж байна шүү ААНХАА за юу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)