АААННХХААА : Quarter Fearless: хуудас 1 data:blog.pageNameАААННХХААА

Quarter Fearless: хуудас 1

Нэг мангас хүний биеэр котлет хийж идэх хоббитой бөгөөд оргохын аргагүй умгар өрөөнд арван эрийг түгжин хорьно. 7 хоног тутамд нэг хүнийг алж идээд оронд нь шинэ залууг хулгайлан авчрана. "Өнөөдөр би Батыг иднэ,  санал нэгтэй байгаа нь гараа өргө" гэхэд Батаас бусад нь бүгд сүрхийтэл алгаа харуулна, зөв байна жинхэнэ шударгаар шийдлээ, Бат bye bye.

Амьд үлдсэн эрчүүд бүгдээрээ өөрийгөө хэдэн өдөр хөл дээрээ тогтох хувьтай юм гэдэгтээ баясаж архидан цэнгэлдэнэ, ядаж долоо хоног амьд явна. Мангас эрчүүдэд архи, гахайн шарсан махтай хамт үлдээгээд сайхан амрахыг хүсээд Батыг чарлуулсаар ганцхан нугасалж алаад мөрөн дээрээ тохон гарна.

Мангас алагдсан Батын оронд эмэгтэй хүн авчирч залуусыг баярлуулав. Тэртэй тэргүй үхэхийн хооронд цэнгэлдэе хэмээгээд хүүхнийг хүчээр эдэлцгээв. Хүүхэн тийм гоо үзэсгэлэн биш, мангас зөвхөн зооглохын тулд барьж ацарсан хөх томтой тарган эм аж. Долоо хоног эрчүүдийн зугаа болж зовно. Гэхдээ хүүхэн үхэхийг хүсээгүй.

Мангас дараагийн зоогоо барих гэж орж ирлээ, "Өнөөдөр энэ хүүхнийг би идэх болно, санал нэг байгаа нь гараа өргө" гэж хэлэхэд эрчүүд тээнэгэлзэж ядна. Хүүхнээс салчихмааргүй санагдах эргэлзсэн олон эрчүүдийн дундаас гэнэт нэг нь "Би хүүхнийг өнөөдөртөө амьд байлгамаар санагдана, Болдыг идүүлэх санаатай байгаа нь гараа өргө" гэж шулуухан хэлэв. Мэдээж Болдоос бусад нь сүрхийтэл гараа өргөлөө, хүүхэн ч бас.

"За яахав та бүхний саналаар болъё" гээд хөөрхий болдыг хэчнээн элдвийн юм ярьж эсэргүүцэл үзүүлэн тийчэлсэнийг үл тоон нугасалж алаад шарж иднэ. Мангас залуустаа хандаж сайхан үг ерөөв. Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн, бас үхтлээ амьд явах нь үнэн. Мангас Болдын оронд дахиад өөр нэгэн эмэгтэйг авчрав, бас л мираалаг. Эрэгтэй эмэгтэйн харьцаа 8:2 болсон.

Эрчүүд шинэ хүүхэн рүү чичрэн дайрахаа яаж мартахав. Энэ өрөөнд бүх хүн амиа бодсон нэг л зорилготой. Мангас дахиад л долоо хоногийн дараа хоригдогсодын нэгийг зооглохоор орж ирлээ. "За хүмүүсээ өнөөдөр хэнийгээ миний ходоодонд оруулах саналтай байна" гэж асуухад сүүлд ирсэн хүүхэн өөрийн саналаар үхэхийг хүсэв. Өмнөх хүүхнийг бодуул доромжлолыг тэсч чадахааргүй, амьд явахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж.

Ганцхан хүн өөртөө маш итгэлтэйгээр гараа өргөв, нөгөө эмэгтэй нь.

Дараагийн хуудсыг унших,


start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
batuka (зочин)

daraagiihiig ni huleej l bhaas.
aan tiin first :p

MC Аав

5:5 болтол бүх зүйл амар байх бол уу.
харин дараа нь жинхэнэ шудрага сонгууль...

newman (зочин)

hehe daraagiinh ni tesen yadan huleej bna shuu..er ni odysei shig ayataihan zohiol garchih yumshig sanagdaad buur aazgai hodolgochihloo

Zeusy (зочин)

ХҮлээж байя даа хурдлаарай

Ицми (зочин)

нэхх аймаар санагдчихлаа

SinГ©ad O'Connor

энд жендерийн асуудал яриадайн уу ккк гэснээс арай гэж нэг юм бичлэг бичвээ чи юутай ч баяртай байна

дараагийнхийг нь хүлээж байя.

Дээс...

хүүхнүүдээс л хамаг юм эхэлдэг шүү...

Elkhan

сайн бүсгүй ...

Аанхаа

Харин нэг мэдсэн бичлэг оруулаагүй 10 хэд хоночиж, өглөө босоол шөнө зүүдэлсэн юмаа жаахан нэмж хачирлаад гусаа хаяссс тэгсгээд гоё үргэлжлүүлнээ

Che.

Одоо бодит байдал ийм л байх юмдаа бараг л бүх зүйл дээр. Бүгд л өмнө хойно нэг өдөр идүүлхээс хойш нэгдэж байгаад мангастай үхсэнч хамаагүй мангасыг идэх гэж дайрах л хэрэгтэй байхгүй юу. Гэхдээ гарцаагүй байдал гэж байдаг тийм үед ингээл гараа өргөөл суухаас өөр яахав. ккк Сонирхолтой бичлэг байна.

MC Аав

оо чёрт зүүд байсийм уу
би талхны парадокс шиг чинь л улс төржөө яваад өгч байна шд.
хэхэ

Undriga (зочин)

яааа, ямар айрын бээ. Би нэг иймэрхүү хүний мах иддэг этр кино, зохиолын дараа толгойдоо төсөөлөөд өөрөө айгаадайдымаа. Надад юу уншуулчихваа.

MES POSTZ

Ай .... хорвооооо...

Аанхаа

Гэхдээ зүүд байлаа гээд улс төржиж болно шүү дэй

MES POSTZ

Өө нээрээ Чамайг бичлэгэ үргэлжлүүлэхээр чинь би сэтгэгдэлээ үргэлжлүүлэх юм шүү :)

Аанхаа

Чамайг сэтгэгдэлээ үргэлжлүүлэхээр чинь би бас үргэлжлүүлэх юм

Abi

хаха майр сонирхолтой юм байнашд
үргэлжлэлийг хэзээ вэ?

Аанхаа

Тэгсхийж байгаад л нэг завтай сайхан өдөр гусна даа

Зочин

Яасан хурдан дуусчваа, хурц хурц үг бич л дээ

Буур (зочин)

үргэлжлэлийг нь хүлээж байя хөгшөөн.

Нэг_хүү

mangas her huchtein boldoo haha.

шаагаа

Хурдан гусаарай хүлээж байя

Төгөлдөр (зочин)

өө харин ойрд жаахан завгүй байсын тээ, аанхаа. хэхэ төгсгөл нь нэг тиймэрхүү байхдаа гээд бодох гэхээр ерөөсөө толгойд буухгүйн. хачин гажиг сонин сайхан нийтлэл...

Аанхаа

Мангас хүчтэйгээс гадна санаатай дурак байгаам

eenkhokho

Аанхаа, чи гөүгөүгийн сэтгүүлч Энхбат гэдэг хүн юм уу? Арслан гуайн фейсбүүк дээр баахан чиний зурагтай нийтлэл байхын

Аанхаа

Гүү чишш, би баабар дээр л бичдэг ш д

Joe.

тэсэн ядан хүлээсээр л

eenkhokho (зочин)

chi arslan guain facebook deer uzeeree za yu. Bi chamaig baabar deer bichdegiig medjaagaal daa. gehdee chinii lag goy zurag bna lee kk

Аанхаа

Ингэхэд арслан гуйа гэж хэнийг хэлээд байгаам бээ, тэгээд тэрний йээсбүүкийг би яаж үзэхийн

sunhero (зочин)

daragiinhiig huleej bn. sonirholtoi yum.

eenkhokho

арилгаа хаяцан байна өө. Чи бүүр нийтлэлийн бренд болцон байна шд. хэ хэ Чи хэрэгтэй гэвэл фейсбүүкээсээ Г.Арслан гэж хайгаад л олчих. Яагаав шударга иргэдийн фронтын. Уг нь их гайгүй нийтлэл ч бичдэг, гайгүй нийтлэл олоод тавьдаг, ер нь их гайгүй талдаа хүн байна лээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)