АААННХХААА data:blog.pageNameАААННХХААА

Орчин цагийн үлгэр: Дээс in Hat

2010 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Аанхаа
Гүцэнд хоригдсон бирд мэт түгжрээнд саатан хоёр жаран өнгөрсөн атал сөөмийн зайд ч урагш үл ахисан Дээс хүү хилэгнэн бачуураад зүрхээрээ цахилгаан гаргаж хумлятор юугаан цэнэглэнэ. Дэлгэрэнгүй»

Паавчин хоёр этгээдийн дууль

2010 оны 06-р сарын 21 Нийтэлсэн Аанхаа
Хүрэн шилэн биетэй, хүзүү сээр үгүй, хүйтэн бөглөөн толгойтой тарваганаас томгүй зурамнаас багагүй пааав хэмээх энэ өхөөрдөм амьтан болбасуу ходоодыг сэрүүцүүлж тархийг тайвшруулдаг идтэй аж. Дэлгэрэнгүй»
Хэрэв өвчнийг нь илаар болгох аваас далайн хэмжээтэй дарсыг уулын чинээ алттай дагалдуулан шагнах бөгөөд харин эс чадваас толгойг нь тасдан дотоод өргөөний чимэг болгон өлгөх юм гэнэ.  Дэлгэрэнгүй»

Даланзургаан модон хүний үлгэр: Гутгаар бүлэг

2009 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Аанхаа
Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж Дэлгэрэнгүй»
Дүүрэн хүнтэй автуус түүний ажлын байр агаад эрдэм төгс сарвуу нь алцгар хүүхний салтаан доогуур сүлжиж нусгай хүүхдийн сэвлэг дээгүүр давж нэг цонхоор гарч нөгөө цонхоор орон явсаар арван алхамын зайд буй сэрэмжит ардын цамцны цахилгааныг анзаарагдалгүй нээгээд доторхи эдийг сэмхэн төхөөрдөг шидтэй.  Дэлгэрэнгүй»

Даланзургаан модон хүний үлгэр : Дэд бүлэг

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Аанхаа
Нөхөн тулаанд үл дайтвал хамт жаргана гээд хулхидсан нэгэн өс, гучин ёсөн модон хүүхэлдэйнд оньслож хийсэн утсаар гарыг нь татаж өргүүлээд хүзүүг минь хуулийн дагуу харуулдсан бас нэгэн өсийг санаж тэр Ми гомбоо ЭнхиБалдог нүүрээр нь газар чирж нүглийг нь саванд дүүргэж арьсаар нь Дэлгэрэнгүй»
Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ.  Дэлгэрэнгүй»
Бат өмнө нь Банхар нэртэй нохой байсан агаад сархадыг уух тусам ухаан сууж хүн төрхөнд ойртдог, архи нь гарах тусам нохойн төрөлдөө эргэж ордог үйлтэй нэгэн амьтан тул тарган анд Болдын мөрөн дээр сууж завсар дундын царайтайгаар Гоёмцэцэгийг угтсан нь энэ аж. Дэлгэрэнгүй»
...ааш зан эрүүл бус, хүүхэн тэсгээдэггүй халдагатай, эм хүний үнэр авч барааг нь үзвээс салхи шуурга мэт довтолж сар гартал биеийг чинь зүлгэх аюултай тул нүүрэндээ хөө түрхэж, хоёр хөхөө ороолтоор хавтгайлан дарж, гурван давхар хөвөнтэй өмд өмсөөд үс гэзгээ харуулахгүй үнэр танараа ялгаруулахгүй эршүүд дуугаар ганцхан үгээр... Дэлгэрэнгүй»
Автуусны зоос тоолон хураагч иргэн өнгөрсөн ерэн есөн өртөөний газрыг ирэх ерөн есөн өртөөний газартай зарлан сонордуулахдаа нэг буудалд гурван хоног саатах бөгөөд Цэцэнгэрэл арван буудлын газрыг сарын хугацаанд тэвчин туулсаар Гоёмцэцэгийн байрласан Балдын хүлээтэй хотээлд ирлээ. Дэлгэрэнгүй»