АААННХХААА data:blog.pageNameАААННХХААА
Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ.  Дэлгэрэнгүй»

Тэнэг худалдаачин

2009 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Аанхаа
...Гэсэн ч ганцхан хөлтэй догонцож явах нь тун ядаргаатай санагдаж шинэхэн олж авсан аз жаргалаа бас нэг хиймэл хөлөөр соличихжээ. Энэ мэтээр хөөрхий аз жаргалтай болохоороо... Дэлгэрэнгүй»
Бат өмнө нь Банхар нэртэй нохой байсан агаад сархадыг уух тусам ухаан сууж хүн төрхөнд ойртдог, архи нь гарах тусам нохойн төрөлдөө эргэж ордог үйлтэй нэгэн амьтан тул тарган анд Болдын мөрөн дээр сууж завсар дундын царайтайгаар Гоёмцэцэгийг угтсан нь энэ аж. Дэлгэрэнгүй»
...ааш зан эрүүл бус, хүүхэн тэсгээдэггүй халдагатай, эм хүний үнэр авч барааг нь үзвээс салхи шуурга мэт довтолж сар гартал биеийг чинь зүлгэх аюултай тул нүүрэндээ хөө түрхэж, хоёр хөхөө ороолтоор хавтгайлан дарж, гурван давхар хөвөнтэй өмд өмсөөд үс гэзгээ харуулахгүй үнэр танараа ялгаруулахгүй эршүүд дуугаар ганцхан үгээр... Дэлгэрэнгүй»
Автуусны зоос тоолон хураагч иргэн өнгөрсөн ерэн есөн өртөөний газрыг ирэх ерөн есөн өртөөний газартай зарлан сонордуулахдаа нэг буудалд гурван хоног саатах бөгөөд Цэцэнгэрэл арван буудлын газрыг сарын хугацаанд тэвчин туулсаар Гоёмцэцэгийн байрласан Балдын хүлээтэй хотээлд ирлээ. Дэлгэрэнгүй»