АААННХХААА data:blog.pageNameАААННХХААА

997

2009 оны 12-р сарын 30 Нийтэлсэн Аанхаа
Жааахаан фантазлаа хаясан, гэхдээ их хөөрхөн утгатай өгүүллэг
 Дэлгэрэнгүй»

Даланзургаан модон хүний үлгэр: Гутгаар бүлэг

2009 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Аанхаа
Ингэхэд дээрээс аянга бууж, доороос хад урган час улаан тархин дээрээ тэмээн чинээ том хар мэнгэтэй, уршиг урхаг нь орчлонд хэтийдсэн Намдарж мангас залран ирээд галаар тургин амьсгалж Дэлгэрэнгүй»
Дүүрэн хүнтэй автуус түүний ажлын байр агаад эрдэм төгс сарвуу нь алцгар хүүхний салтаан доогуур сүлжиж нусгай хүүхдийн сэвлэг дээгүүр давж нэг цонхоор гарч нөгөө цонхоор орон явсаар арван алхамын зайд буй сэрэмжит ардын цамцны цахилгааныг анзаарагдалгүй нээгээд доторхи эдийг сэмхэн төхөөрдөг шидтэй.  Дэлгэрэнгүй»

Харь гаригаар зочилсон Хомосапиенсийн сэтгэгдэл

2009 оны 12-р сарын 18 Нийтэлсэн Аанхаа
Харь гаригт голын ус үргэлж доошоо урсдаггүй, шидсэн чулуу газарт унах албагүй. Нэг өдөр ногоон байсан өвс нэг өдөр цэнхэр болдог. Байгалийн хууль гэж байхгүй, загас нь хүртэл нисч чадна. Дэлгэрэнгүй»

Intermediate-ээс доош English-тэй хүн ингэж орчуулдын за

2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Аанхаа
Жижигхээн инээдийг бэлэглэхийг хичээвэээ, хэлний хүмүүс уншвал ч ичмээр дамшигдаа
 Дэлгэрэнгүй»
Зарим хүмүүс шиг нээх лаг  НАЛЬ НАЛЬ НАЛЬ гэд байх дурсамж байх биш дээ утсаа л дурсий дөөө Дэлгэрэнгүй»
Найзуудаа энэ муу хэнхэг ААНХАА чинь гэж битгий бодоорой уралдаанд оролцох гоё ш дээ тийм ээ дахиад нэгийг дэвшүүлнээ яадын Дэлгэрэнгүй»

Үүнээс илүүг би чадахгүй, дурсамж

2009 оны 12-р сарын 08 Нийтэлсэн Аанхаа
Дандаа л арзганасан юм бичиж байдаг ААНХАА энэ удаа арай өөр сэдэв хөндлөө.  Дэлгэрэнгүй»

Даланзургаан модон хүний үлгэр : Дэд бүлэг

2009 оны 12-р сарын 07 Нийтэлсэн Аанхаа
Нөхөн тулаанд үл дайтвал хамт жаргана гээд хулхидсан нэгэн өс, гучин ёсөн модон хүүхэлдэйнд оньслож хийсэн утсаар гарыг нь татаж өргүүлээд хүзүүг минь хуулийн дагуу харуулдсан бас нэгэн өсийг санаж тэр Ми гомбоо ЭнхиБалдог нүүрээр нь газар чирж нүглийг нь саванд дүүргэж арьсаар нь Дэлгэрэнгүй»
Тэээээр нэгэн жил дуламсүрэнд худлаа унаж өгөхөд нутгаар нэг "Заан нэг муу гомо-д уначлаа" гэж бөөн хов болж билээ. Тэр муу гомо зоотехникч хоёр эр хонийг хээлтүүлж хорин хурга гаргадаг адтай л новш байсан даа, Жамц даргын ганц хүүг аваад суучдаг овоо эр юм даа Дэлгэрэнгүй»
...гутлаа тайлаад гүйчинэ, за тэгээд үнэр танар гэж айн бас л хэцүү дээ, тэгээд согтуучууд нь очоод хэвтэчхэнэ. Иймээс мянганы паарыг тавьсны дараа Сүхбаатарын талбайд зөвхөн гадны жуулчид зочид төлөөлөгчид зорчих болно. Дэлгэрэнгүй»
Намбарваани хээрийн чинээ торгыг хэрж нэхсэн урт шар дээлнийхээ баруун ханцуйнаас туг ноолуур гаргаад “Буянт мал ямаа юм Бузгай урт жагаа сэр сэр сэр” гэж шившхэд түүний өмнө ямаан омогт ямаан зүст ямааны зурагтай ноолууран гоонж өмссөн өндөр биетэй шөвгөр нүүртэй адгуус гарч ирлээ.  Дэлгэрэнгүй»

Тэнэг худалдаачин

2009 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Аанхаа
...Гэсэн ч ганцхан хөлтэй догонцож явах нь тун ядаргаатай санагдаж шинэхэн олж авсан аз жаргалаа бас нэг хиймэл хөлөөр соличихжээ. Энэ мэтээр хөөрхий аз жаргалтай болохоороо... Дэлгэрэнгүй»
Бат өмнө нь Банхар нэртэй нохой байсан агаад сархадыг уух тусам ухаан сууж хүн төрхөнд ойртдог, архи нь гарах тусам нохойн төрөлдөө эргэж ордог үйлтэй нэгэн амьтан тул тарган анд Болдын мөрөн дээр сууж завсар дундын царайтайгаар Гоёмцэцэгийг угтсан нь энэ аж. Дэлгэрэнгүй»
...ааш зан эрүүл бус, хүүхэн тэсгээдэггүй халдагатай, эм хүний үнэр авч барааг нь үзвээс салхи шуурга мэт довтолж сар гартал биеийг чинь зүлгэх аюултай тул нүүрэндээ хөө түрхэж, хоёр хөхөө ороолтоор хавтгайлан дарж, гурван давхар хөвөнтэй өмд өмсөөд үс гэзгээ харуулахгүй үнэр танараа ялгаруулахгүй эршүүд дуугаар ганцхан үгээр... Дэлгэрэнгүй»
Автуусны зоос тоолон хураагч иргэн өнгөрсөн ерэн есөн өртөөний газрыг ирэх ерөн есөн өртөөний газартай зарлан сонордуулахдаа нэг буудалд гурван хоног саатах бөгөөд Цэцэнгэрэл арван буудлын газрыг сарын хугацаанд тэвчин туулсаар Гоёмцэцэгийн байрласан Балдын хүлээтэй хотээлд ирлээ. Дэлгэрэнгүй»

Хайр дурлал : LoveLess vs. LoveFul

2009 оны 07-р сарын 07 Нийтэлсэн Аанхаа
Love-less : Мэдээж эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэгэндээ татагдаж хоорондоо дотно харилцаа үүсгээд явах нь байгалийн хууль шүү дээ. Өөртэйгөө тохирсон хүнээ хайж олох нь л жаахан төвөгтэй. Миа нь миатайгаа лаг нь лагтайгаа учраад л явж таараа ш дээ. Тэгээд л тэр болгоныг өөрсдөө хувьдаа хайр гэж дүгнэдэг биз. Love-ful: Үгүй шүү хөгшөөн. Жинхэнэ хайртай л бол чамд Анжелина Жоли шиг хөөрхөн хүүхэн ч дурласан хүний чинь хажууд зүс муутай санагдана. Яг энгийн бодит нүдээр харахад царай зүс, зан ааш, мөнгө хөрөнгө гээд л бүх талаараа илүү хэн ч байсан хайртай хүн шиг чинь чиний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй. Дэлгэрэнгүй»